Монгол Улсад эхний 8 сарын байдлаар 379,238 жуулчин ирсэн тухай статистик мэдээлэл гарсан байна

Монгол Улсад эхний 8 сарын байдлаар 379,238 жуулчин ирсэн тухай статистик мэдээлэл гарсан байна

- 2018 оны эхний 8 сарын байдлаар нийт зорчигчдын тоо 39,290 -аар буюу 9.18хувиар өссөн ба жуулчдын тоо 39,589 -аар буюу 10.44 хувиар өссөн байна. Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад102,734,779 доллар буюу 25.8 хувиар өссөн байна.

- Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.

- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болонбусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг
Эх сурвалж: БОАЖЯ - АЖБЗГазар 


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again