Аялал жуулчлалын салбарынханд зориулсан "Морин аялал" 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Аялал жуулчлалын салбарынханд зориулсан "Морин аялал" 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Энэ сарын 01-06 ны өдрүүдэд Ciel Voyage Mongolia компаниас аялал жуулчлалын салбарынхандаа зориулан Хүйсийн найман нуурт "Морин аялал"-ыг уламжлал ёсоор зохион байгуулж 6 дахь жилийн нүүрийг үзлээ. Анх тэд 2013 онд санаачлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хүйсийн Найман НуурОрхоны хөндийн бүс нутгийн байгалийн үзэсгэлэнг аялал жуулчлалын салбарынхандаа сурталчилах, байгалийн үзэсгэлэнт газарт Морь, Сарлагтай аяллыг хэрхэн зохион байгуулж буйг сурталчлан танилцуулах, тус бүс нутагт аялал жуулчлал эрхлэгч жуулчны баазууд болон нутгийн иргэдийг тур оператор компаниудтай холбож өгөх цаашлаад хамтран ажиллахад энэ аяллын үндсэн зорилго оршиж байгаа юм.  Жилээс жилд тус бүс нутагт аялах дотоод гадаадын жуулчдын тоонд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа сайхан үйл билээ.