Увс аймгийн аялал жуулчлалын анхдугаар форум 9-р сарын 13-16 ны өдрүүдэд Улаангом хотод болно

Увс аймгийн аялал жуулчлалын анхдугаар форум 9-р сарын 13-16 ны өдрүүдэд Улаангом хотод болно

УДИРДАМЖ

Зорилго: Увс аймгийн аялал жуучлалыг хил дамнасан бүс нутгууд болон төвийн бүсийн тур компаниудтай хамтран ажиллах замаар өргөжүүлэх, аялал жуулчлалын хөгжлийн нөөц, бололцоог тодорхойлох, аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулах болон аймгийн аялал жуулчлалын салбарын стратегийг тодорхойлох, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх

Зорилт: 
1. Аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг танилцуулах
2. БОАЖЯ, МАЖХ, тур оператур компаниудтай хамтран ажиллах арга зам, боломжийг тодорхойлох.
3. Салбар хэлэлцүүлгээр тулгамдсан асуудлаа дэвшүүлж, оролцогчдын саналыг тусган шийдвэрлэх арга замыг гаргах.
4. Зөвлөгөөнөөс нэгдсэн дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулна.
5. Аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулна.

Хугацаа: 2018 оны 09 дүгээр сарын 13 -16

Хамрах хүрээ: БОАЖЯ, МАЖХ, Монголын туроператор компаниуд, ОХУ-ын БН Алтай /Горный Алтай/, Томск, Красноярск, Новосибирск муж, Алтайн хязгаар /Барнаул/, Тува улс, Хакасс улс, Баянхонгор, Сэлэнгэ болон Увс аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөлөл

Зохион байгуулагч: АЗДТГ, БОАЖГ

Зохион байгуулахад дэмжигч талууд: Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, “Монгол Улсын Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл
Зөвлөгөөнд оролцогчид: БОАЖЯам, МАЖХ, ОХУ-ын тур оператор компаниуд, аймгийн аялал жуулчлалын салбарын оролцогч талууд

Лавлах утас: 99087749, 95777711

Гарах үр дүн: 
- Увс аймгийн аялал жуулчлалын стратеги ба тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломжийг тодорхойлох 
- Гадны болон дотоодын туроператур компаниудад аймаг орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, жуулчин ирүүлэх боломжийг судалж хамтран ажиллах арга замаа тодорхойлсон байна.
- Аймгийн аялал жуулчлалын бодлогын, стандартын, 3 салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргана.
- Аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулна.

Хөтөлбөр аяллын маршрутыг хавсаргав.

Жич: Тус форумд оролох хүсэлтэй тур оператор компаний оролцогчийн бүртгэлийг Монголын аялал жуулчлалын холбооны 70007820 болон 99984548, 98888803 утсанд бүртгүүлнэ.


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again