Хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан "Эх түүхийн олимпиад"-ын тэргүүн байрын эзэн З.Үүлэнгоо МАЖХ-оос шагналаа хүлээн авлаа

Хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан "Эх түүхийн олимпиад"-ын тэргүүн байрын эзэн З.Үүлэнгоо МАЖХ-оос шагналаа хүлээн авлаа

Өнгөрсөн оны сүүлээр Хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн хэл, соёлоо сэргээх, эх түүхээрээ бахархах сэдлийг төрүүлэх "Эх түүхийн олимпиад" зохион байгуулагдсан билээ.

Гадаад Харилцааны Яам, Монголын аялал жуулчлалын холбооны хамтын ажиллагааны хүрээнд тус олимпиадад МАЖХолбоо тодорхой үүрэг гүйцэтгэн оролцож байв.

Олимпиадад дэлхийн 29 улсаас 132 монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд О.Мөнхөө (Франц), Б.Гийгүүлэн (Бельги), Л.Анударь (АНУ) нар шалгарсан билээ. Олимдиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг олгогдож байсан бол 11-14 насны ангилалд түрүүлсэн З.Үүлэнгоо Монгол Улсдаа зуны амралтаараа ирсэн ба 9-р сарын 1-ээс эхлэн Монголын Аялал жуулчлалын холбооноос олгож буй Горхи Тэрэлжид байршилтай Тэнгэрийн элч жуулчны бааз болон Төв аймгийн Эрдэнэ суманд байршилтай 13-р зуун цогцолборт аав ээжийн хамт амрах эрхийн бичгээ хүлээн авлаа.

Дэмжигч байгууллагаар оролцож буй Женко тур Бюро ХК болон Тэнгэрийн элч жуулчны баазын хамт олонд талархал илэрхийлье.