"Элсний фестиваль-2018" болон "Алтайн 1000 харваач" ёслолын арга хэмжээний хөтөлбөр /Говь-Алтай аймаг/

"Элсний фестиваль-2018" болон "Алтайн 1000 харваач" ёслолын арга хэмжээний хөтөлбөр /Говь-Алтай аймаг/

Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулан шинэ эвент наадмыг зохиож гадаад, дотоодын  жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог "Элсний фестиваль" соёл урлагийн наадмыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн байгалийн цогцолбор газар болох "Эрээн нуур"-ын хөвөөнд орших “Эрээн нуур” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.
 
2015 оноос хойш зохиогдож буй угг наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдож байсан бол энэ удаа Үндэсний сурын харвааг орон нутагт хөгжүүлэх, өв соёлоороо бахархах олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулна хэмээн зохион байгуулагчид мэдэгдлээ. 
Түүнчлэн Алтай нутгаас төрөн гарсан анхны эрэгтэй мэргэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат "Засагт хан" клубын ерөнхий дасгалжуулагч Баатарын Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх цуваа харвааг "Баруун бүсийн чуулга харваа" нэрийн дор зохион байгуулах ажээ. 
Наадмын эхний өдөр зохиогдох зэвт харваанд зөвхөн Говь-Алтай аймгийн харьяат харваачид оролцох бол "Баруун бүсийн чуулга харваа" нь Монгол орны өнцөг булан бүрт буй харваачдын дунд нээлттэй зохиогдож, спортын цол олгох гэнэ. 
Түүнчлэн наадмыг зорин очигсод урлагийн тоглолт, элсэн баримлын урлал, элсэн ууланд чөлөөт гулгалт, цагаан идээ болон гар урлалын үзэсгэлэн худалдаа, моторт завь, нүүдэлчдийн зан заншил,  ерөөл магтаал, ахуй амьдралыг харуулсан өртөө, ердийн хөсгийн үйлчилгээ зэргийг үзэж сонирхон аялаж амрах боломжтой юм. /Мэдээг МОНЦАМЭ/ 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again