Жуулчин тээврийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын анхааралд

Жуулчин тээврийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын анхааралд

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр дуу цахилгаантай, усархаг бороо, нийт  нутгаар олон хоног үргэлжлэн орж гол усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай байдал үүсч, зам харилцаа муудаж, олон сумдын тог цахилгаан тасарч байгаатай холбогдуулан дотоод гадаадын аялагчид болон жуулчин тээврийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд харилцаа холбоог анхааран үзэж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг нийт аялал жуулчлалын салбарынхандаа анхааруулж байна.

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО