Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян маргааш болно

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян маргааш болно

Монгол Улсад сар бүрийн 3-ны өдөр бол цусаа бэлэглэх өдөр болгон зарласантай холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран өнгөрсөн жилийн 7-р сарын 3-ны өдөр аялал жуулчлалын салбарынхнаа уриалан нийгмийн сайн сайхны төлөө “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсан билээ.

/2017 онд БОАЖЯ, НАЖГ, МАЖХ-ны удирдах албаныхан болон Жуулчин ХК, Нью Жуулчин турс ХХК, Десковер Монголиа трэйвел ХХК, Актив Адвенчер турс Монгол ХХК, Номадик Жөрнес ХХК, Летс Трэйвэл ХХК, Эко Вояаж ХХК, Монголиан Кинг ХХК, Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургууль, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв, Улаанбаатар төмөр зам аялал жуулчлалын товчоо, МҮИС-ийн төлөөллүүд дэмжин оролцож байв. 
Энэхүү үйл ажиллагааг мөн энэ жилийн 7-р сарын 3-ны өдөр уламжлал болгон зохион байгуулах юм. Ийм нийт аялал жуулчлалын салбарынхнаа 2018 оны 7-р сарын 03-ны өдрийн 10:00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болох “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд оролцохыг уриалж байна. /Байршил: 13-р хороолол хуучаар сайд нарын эмнэлэг буюу Улсын 2-р төв эмнэлэгийн зүүн хойд талд байршилтай Цус сэлбэлт судлалын үндэсний төв эмнэлэг/

БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ ...

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again