Ulaanbaatar City Tour Bus - ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Ulaanbaatar City Tour Bus - ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор "Ulaanbaatar City Tour Bus аяллын үйлчилгээг 2018 оны 06-р сарын 15 -ны энэ өдөр албан ёсоор эхлүүллээ. Дэлхийн 120 гаруй оронд "Сити-тур” автобустай аялал өөрийн улс орны онцлогийг харуулан аялал жуулчлалаа хөгжүүлж байна. 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой боллоо.
Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон бусад холбогдох төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Энэхүү автобустай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг НАЖГ-ын 70128687, 70138687 утсаар холбогдон авна уу?
Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again