Баянхонгор аймгийн "Аяллын Хөтөч" ном хэвлэгдэн гарчээ

Баянхонгор аймгийн "Аяллын Хөтөч" ном хэвлэгдэн гарчээ

Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын салбарын мэдээ мэдээллийг олон нийт болон дотоод гадаадын жуулчдад хүргэх зорилгоор БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛЛЫН ХӨТӨЧ НОМ хэвлэгдэн гарлаа. Энэхүү номыг Аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөртэй хамтран бэлтгэн уншигч болон хонгор нутагтай танилцах сонирхолтой эрхэм та бүхэнд зориулан гаргалаа. Цаашид гадаадын жуулчдад зориулан энэхүү гарын авлага, аяллын хөтөч номыг англи хэл дээр бэлтгэн гаргах юм. Хөтөч номын агуулга нь аймгийн газар зүйн байршил, бүс нутгийн онцлог, хүн ам, нийгэм эдийн засаг ,аялал жуулчлалын нөөц газар, аяллын маршрут, зочид буудал, жуулчны бааз, амралт сувилалын газар, авто тээвэр, үйлчилгээ, банк санхүүгийн байгууллага зэрэг байгууллагуудын мэдээллийг агуулснаас гадна what3words 3 үгт хаягыг ашиглан оруулж өгснөөрөө онцлог юм /Эх сурвалж: www.tour.bkh.gov.mn/ 



Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again