Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын "Намрын зөвлөлдөх уулзалт 2018" боллоо

Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын "Намрын зөвлөлдөх уулзалт 2018" боллоо

Уламжлал болгон зохион байгуулдаг Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын "Намрын зөвлөлдөх уулзалт 2018" арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр "Говийн баян бүрд" жуулчны баазад зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулдаг билээ. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Булган сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо, "Travel Hub Mongolia" компани, Германы хамтын ажиллагааны Өмнөговь аймаг дахь Бизнес хөгжлийн төв зэрэг байгууллагууд, Жуулчны бааз, зочид буудал, гэр буудал, жолооч нарын холбоо, орон нутгийн хөтөч, тайлбарлагч нар нийт 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээ нь тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдэх, хамтын ажиллагаагаа сайжруулахаар 10 ажлыг эзэнжүүлэн хариуцуулж, хугацаа зааж, 2019 оны үндсэн чиглэлд оруулах 8 ажлын санлаа нэгдэж БОАЖГазрын даргад танилцууллаа. Аялал жуулчлалын салбарынхан идэвхтэй сайн оролцлоо.
Эх сурвалж: Өмнөговь аймаг БОАЖг-Г-ын мэргэжилтэн Н.Бурмаа /Фэйсбүүк хуудас/