МОНГОЛ АЯЛАЛ ХХК

МОНГОЛ АЯЛАЛ ХХК

“МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК товч танилцуулга

Манай компани нь 1999 онд “ЛИПН” ХХК нэртэйгээр  гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж ОХУ-ын Ульяновск хотын “УАЗ” үйлдвэрээс монгол орны  нөхцөлд тохирсон  УАЗ-469, УАЗ-452 зэрэг машинуудыг монгол улсын зах зээлд  80  гаруй машиныг нийлүүлсэн. Мөн ОХУ-ын өргөн хэрэглээний барааг оруулж ирж байсан. 

БНХАУ-ийн барааг ОХУ-ын зах зээлд нийлүүлж байсан худалдааны арвин туршлага хуримтлуулж Үүнээс үндэслэн 2002 оноос  ОХУ, БНХАУ-ын  жуулчдыг монгол улсын үзэсгэлэнт газруудаар аялуулж, 2006 оноос “МОНГАЛ АЯЛАЛ” хөтөлбөрийг санаачлан, монголчуудыг монгол орны үзэсгэлэнт газрууд болох:

Дотоодын дараахи чиглэлүүдэд аялуулж байна.

Хөвсгөл далай, Хангайн аялал, Хэнтийн аялал, Говийн аялал, Говь-Хангайн аялал, Хангай - Далайн аялал, Баруун бүсийн тойрон аяла , Зүүн бүсийн тойрон аялал, Дэмчигийн хийдийн аялал, Хотын аялал, Тусгай сонирхолын аялал үүнд: Жипийн аялал, УАЗ-ын аялал, Уралын аялал, Дугуйн аялал, Мотоциклийн аялал, Тэмээн аялал, Сарлагын аялал, Морин аялал, Явган аялал, Эрвээхэйн аялал, Зэрлэг жимс түүх аялал, Малчин айлын аялал, түүхийн жимээр аялал, гэр бүлийн аялал, хамт олны аялал , өдрийн аялал , сургалтын аялал  гэх мэт аялуудыг зохион байгуулж байна.

Гадаадын чиглэлд:

2007 оноос ОХУ-ын буриадын  Улан-Удэ хот, Итгэлт Хамба, Байгаль нуур, АНЭУ-ын Дубай хот

2008 онд Сингапур - Малайз, Тайланд

2009 онд Бээжин – Чин Дао

2010 онд ОХУ-ын Эрхүү хот

2011 онд Вьетнам, Лаос, Камбожи,  БНХАУ-н Бээжин-Утай, Хөх хот, Ордос, Гүмбэн

2012 онд АНУ-н Санфранциски Лас Вегас, Лос Анжелес

2013 онд БНХАУ-н  Манжуур, Манжуур - Хайлаар аялал зохион байгуулж ирсэн

2014 онд Европын холбооны улс

2015 онд  Австрали 2016 онд Жанжейзи – Тэнгэрийн хаалга, Бээжин - Бэй Дай Хө

2017 онд Гуанжоу, Тайвань

2018 онд дараах аяллыг гаргахаар төлөвлөж байна. Үүнд: Малайз – Индонезийн Бали, Канад , Куб

 

2010 онд  МОНГОЛ АЯЛАЛ хөтөлбөр маань “МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК болон өргөжиж дэлхийн 20 гаруй орнуудруу  аялал зохион байгуулж байна. Манай компани нь гадаадаас жуулчид авах, Монголчуудыгаа дэлхийн бүх орнуудаар аялуулах зорилт тавин ажиллаж байна.

 

2007 оноос “Монгол аялал жуучлал” ХХК нь дараахь орнуудаас  ОХУ, БНХАУ, АНУ, Сингапур, ХБНГерман Улс жуулчин хүлээн авч монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялуулсан нийт 9117 хүн.

“Монгол аялал жуучлал” ХХК  2011 онд ХБНГерман Улсын “NDR” TV-ээр хамтран монгол орны талаар 43 минут нэвтрүүлгийг бэлтгэнэ. Европын орнуудаар цацсан болно.

2016 оноос хойш манай компанийн  жилд  2 дээш шинэ газар луу аялал гаргаж ирсэн туршлагатай. 


БАЙРШИЛ


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again