Alpha hotel

Alpha hotel

Бидний тухай

Альфа зочид буудал нь 2016 онд МҮЭХ-ны 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйл ажиллагааныхаа нээлтийг хийж ажиллаж эхлээд байна.. 

Манай зочны өрөөнүүд олон улсын стандартыг хангасан ая тухтай энгийн өрөө, гэр бүлийн өрөө, люкс өрөө, бизнес люкс өрөө бүхий 4 зэрэглэлийн 45 өрөө, 108 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд зочилсноор өглөө бүр өрөөний үнэд багтсан өргөн сонголттой өглөөний цай, өрөө бүр агааржуулалтын систем, кабелийн сувагтай LED телевизортой, интернетийн орчинд ажиллаж албан ажлаа амжуулах боломжтой.

Үйлчлүүлэгч та бүхний хүсэлтээр ардын урлагийн тоглолттой жуулчдын үдэлтийн зоог, оройн зоогоо барих хөтөлбөр, мөн арга хэмжээ, хүлээн авалтыг өндөр түвшинд зохион байгуулах захиалгат үйлчилгээ үзүүлж байна.

Улаанбаатар хотод жуулчдын ихээр очиж сонирходог Гандан хийд, Монголын сүүлийн хаан Жавзандамба хутагтын зуны өргөө, музей, Зайсан дурсгалт цогцолбор, худалдаа арилжаа хийх дэлгүүрүүд нь Альфа зочид буудлаас холгүй байрлагдаг. Та манай хотын өдрийн тур үйлчилгээг авснаар энэхүү дурсгалт газруудаар нэг өдрийн аялал хийх боломжтой.

Альфа Ресторан 

Монгол болон европ хоолны ресторандаа европийн тансаг зэрэглэлд багтдаг хоолнуудаас бүрдсэн хоолны цэс, өндөр зэрэглэлийн дарсны цуглуулга, өргөн сонголттой уух зүйлс, мастер тогоочийн хийсэн амт чанартай зоогоор зочдодоо үйлчилж байна. Манай рестораны үйлчилгээний заал 70-80 хүн, VIP өрөө 10-15 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Сити лоунж

“Альфа” зочид буудлын Сити лоунж нь 30-40 хүний хүчин чадалтай бөгөөд зочин та сэтгэл татам, тансаг, намуухан орчинд тухлан бүх төрлийн амтат нарийн боов, кекс ,бусад хөнгөн зуушнуудаас сонгож, төрөл бүрийн амтат кофеноос эхлэн шампейн, вино, коктейл хүртэл, бүх төрлийн уух зүйлсээр үйлчлүүлэх боломжтой.Зочин та найз нөхөд,хамт олонтойгоо уулзаж цагийг тавлаг сайхан өнгөрөөхөд манай Сити Лоунж яг тохирох газар юм.

Уулзалт, хурлын заал

Манай хурлын танхим 60-100 хүн хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хурал зөвлөгөөн, сургалт, зохион байгуулах таатай орчин бүрдүүлсэн.

Байрлал

“Альфа” зочид буудал нь Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд Чингис хааны нэрэмжит талбайгаас 1.5км, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 14км, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс 300м, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 1.5 км, Төмөр замын өртөөнөөс 3км-ийн зайд оршдог.

Альфа зочид буудал

Утас: +976-75750404, 80002724
Факс: +976-75776081

И-мэйл:
 reservation@alphahotel.mn 
Вэб сайт: www.alphahotel.mn 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-64 /Замын цагдаагийн зүүн талд/ 




Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again